Гагнуурын хэсэг
Гагнуурын хэсэг нь эд ангийн элэгдэл, цууралт гарсан хэсгүүдэд гагнуурын ажил хийхээс гадна шинэ автосамосвалын тэвшийг гагнаж угсран, уурхайн талбарт засвар үйлчилгээ хийж гүйцэтгэдэг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэн Өмнөговь аймгийн Ханбогд суманд засварын байгууламжийг 2022 онд ашиглалтад оруулсан.
Мөн явуулын засвар үйлчилгээг дэмжих иж бүрэн ( цахилгаан болон хагас автомат) тоноглогдсон 40 тонны зөөврийн чингэлэг, ачааны автомашинаар харилцагчийн ажлын талбарт 24 цагийн үйлчилгээг санал болгон ажилладаг.
Мөн явуулын засвар үйлчилгээг дэмжих иж бүрэн ( цахилгаан болон хагас автомат) тоноглогдсон 40 тонны зөөврийн чингэлэг, ачааны автомашинаар харилцагчийн ажлын талбарт 24 цагийн үйлчилгээг санал болгон ажилладаг.
- Эд ангийн бүтцийн гагнуур
- Экскаваторын шанаганы их засвар
- Өөрөө буулгагчийн тэвшний их засвар
- Бульдозерын хутганы их засвар
- Дугуйт ачигчийн шанаганы их засвар
Токарийн хэсэг
Токарийн хэсэг нь 100 болон 500 тонны пресс, токарийн машинууд, шугаман зоролтын тоног төхөөрөмж, суурин өрөм, фрезерээр тоноглогдсон. Хэвтээ чиглэлд зорох, нүх сэргээн засварлах төхөөрөмж 10 тонны даацтай тавцан бүхий 2000мм хүртэл шилжих чадвартай. Элэгдсэн эд анги болон цилиндр гадаргуут эд ангийг сэргээн засварладаг бөгөөд дараах тоног төхөөрөмжүүдээр гүйцэтгэнэ.
- Хэвтээ шугаман зоролтын суурин ба зөөврийн машин
- CNC токарийн суурь машин
- Фрезерийн суурь машин
- 3 тэнхлэгт фрезер болон шугаман зоролтын суурь машин
- Цилиндр гадаргуут эд ангийн гадна өнгөлгөөний суурь машин
- Цилиндр гадаргуут эд ангийн автомат гагнуурын машин
- Цилиндр гадаргуут эд ангийн дотор өнгөлгөөний суурь машин
- Лазер бүрээсийн машин
Шугаман зоролт
Шугаман зоролтын төхөөрөмж нь харилцагчийн талбарт хүрч үйлчлэх зорилгоор 20 тонны чингэлэгт суурилсан CLIMAX брэндийн гидравлик ажиллагаатай өндөр гүйцэтгэлтэй машинаар тоноглогдсон. Уг төхөөрөмж нь 1000мм хүртэл хөндлөн огтлолтой тойрогт гагнуур хийж, 600 мм хүртэл хөндлөн огтлолтой нүхэнд шугаман зоролт хийх боломжтой.