Холбоо барих
Эрсдэлээс хамгаалах нь хамгаас чухал
Хөдөлгөөнт тоног төхөөрөмжид автомат галаас хамгаалах систем суурилуулах нь хүний эрдэнэт амь насыг хамгаалахаас гадна тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулах эрсдлийг бууруулахад хамгийн үр дүнтэй арга юм. Галаас хамгаалах систем нь түлш, дулаан гэх мэт гал үүсэх магадлал бүхий эх үүсвэрүүд дээр төвлөрсөн аюулын нарийвчилсан мэдрэгчтэй байх ёстой. Гал унтраах автомат систем нь илрүүлэх, ажиллуулах, унтраах гэсэн гурван үндсэн сегментээс бүрддэг.
• Илрүүлэх: Тусгайлан анхаарах байршилуудад ерөнхийдөө хөдөлгүүр (цахилгаан), генератор, гидравлик систем зэрэг багтах боловч цахилгаан үүсгэврийн төвүүдийг мөн хамгаалдаг.
• Ажиллуулах: Хяналтын нэгжүүд нь үсэг ба тоон дэлгэц дээр системийн нарийвчилсан мэдээллийг өгдөг. Дараа нь машины операторууд системийн бэлэн байдал болон алдааг тодорхойлох боломжтой болно. Хяналтын нэгжийг операторт хялбар харагдахаар байрлуулсан байх бөгөөд ингэснээр дэлгэцийг уншиж, удирдлагыг гартаа авах бүрэн боломжтой.
• Унтраах: Галыг оновчтой богино хугацаанд унтраахад мэдрэгч болон хор цацах цоргоны байршил, тоо хэмжээ нь чухал байдаг. Цацагч хошуу нь гидр хоолойгоор дамжуулан галын хор хадгалах цилиндрт холбогддог. Хошууны байршлууд нь тухайн техникийн овор хэмжээ, хамгийн эрсдэл бүхий гэж тодорхойлсон хэсгүүдээс хамаарч суурилагддаг.
• Сургалт болон худалдан авалтын дагаах засвар үйлчилгээ
Системийн суурилуулалтыг дагаад харилцагчийн ажилтнуудад сургалт ордог. Сургалтын агуулгад галын системийн ажиллагааны горим, аюулгүй ажиллагааны дүрэм журмуудыг цогцоор нь багтаасан байдаг. Уг системийн үзлэг, дагалдах засвар үйлчилгээг зөвхөн үйлдвэрээс бэлтгэгдсэн мэргэжилтнүүд хийж гүйцэтгэх эрхтэй.
Галын аюулгүй байдал бол аливаа уурхайн аюулгүй ажиллагааны хөтөлбөрийн чухал элемент юм. Үүнийг үр дүнтэй болгоход цаг хугацаа, мэдлэг туршлага, найдвартай бүтээгдэхүүн шаардагддаг. Мэдлэг, төлөвлөлтийн тусламжтайгаар уул уурхайн үйл ажиллагааны эрсдлийг тодорхой болгосноор эрс багасгах боломжтой.
FIRE and SAFETY Industries (FSI)
https://fireandsafety.com.au/
Холбоо барих
Бүртгүүлэх