Комацугийн Ухаалаг Хяналтын Систем /УХС/

Комацугийн бүрэн интеграцичлал бүхий "3D GNSS" систем нь үйлдвэрээс дэмжигддэг бөгөөд техникийн илүү үйлдлийг танах, үйл ажиллагааны ашгийн хувийг нэмэгдүүлэх тал дээр олон боломжуудыг гаргаж ирдэгээрээ давуу талтай.
Комацугийн ухаалаг хяналтын системмйн гол зорилго нь хөрс хуулах, түрэх, тээвэрлэлт хийх зэрэг үйл ажиллагааны үе шат бүрт машины ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлж, илүүдэл зардлыг бууруулахад оршино. 

 

УХС-ийн давуу талууд

  • Ажлын бүх төрлийн нөхцөлд ашиглана
  • Хөрс ангилалтын ажлыг түргэсгэнэ
  • Машины ашигт ажиллагааны хувийг нэмэгдүүлнэ
  • Газар тэгшлэлтийг хялбарчилна
  • Ашиглалтын зардал багасна
  • Илүү их материалыг хөдөлгөнө
  • Түлшний үр ашгийг дээшлүүлнэ
  • Операторын гүйцэтгэл сайжирна

УХС-т Бульдозер

Жигд үйл ажиллагаа: Бульдозер нь үйл ажиллагааны явцад эрчимтэй түрэх горимд байх ба тооцолсон гадаргууд ойртож эхлэх үед тэгшлэх горимд автомтаар шилждэг.

Ухаалаг ажиллагаа: Оператор нь бульдозерийн түрэх горим болон ажлын бүтээмжээс шалтгаалан ачааллыг тохируулах боломжтой.

Явах ангийн хий эргэлтийг багасгах: Хий эргэлтээс шалтгаалах явах эд ангийн элэгдэл, тэгшилсэн талбайн эвдрэл зэргийг бууруулна.

Ачааллуулах тохиргоо: Машины ачааллыг хянах тохиргоог харьцах материалын шинэ чанараас хамааран сонгох боломжтой. Өөрөөр хэлбэл, хуурай элсэрхэг сул хөрс эсвэл нойтон хүнд шаварлаг материалтай харьцах үедээ системийн үйл ажиллагааг тохируулан ажиллана.

Өөрчлөлт орсон гадаргуун мэдээллийг санахОператорын кабин дээр байрлах GNSS антен нь бульдозерийн тасралтгүй үйл ажиллагааны явцад машины бодит өндөрсөлийг хэмжиж өөрчлөлт орсон гадаргуун мэдээллийг цуглуулна. Операторын сонголттой тохиргоог ашиглан үйл ажиллагааны явц дахь бодит хэмжилтийг хийнэ.
 

УХС-т Экскаватор

Шинэлэг: Дэлхийн анхны ухаалаг удирдлагатай iMC экскаватор нь зөвхөн үзүүлэлт болон зааварчилгааны хувьд бус өргөн хүрээнд автоматжуулагдсан.

Автомат тэгшилгээ: Автоматаар тэгшлэх үйлдийн тусламжтайгаар, оператор нь экскаваторын угын сумыг хөдөлгөх үед үзүүрын сум шанаганы өндрийг автоматаар тохируулна. Ингэснээр тооцоолсон гадаргууг хэт гүн ухахаас сэргийлнэ.

Автомат хяналт: Экскаваторын үйл ажиллагааны явцад, шанаганы үзүүр хэсэг тооцолсон гадаргууд хүрэх үед төхөөрөмж автоматаар зогсоно. Ингэснээр гадаргууг хэт гүн ухах эсвэл товгор үүсгэх гэх мэт гадаргуун эвдрэлээс сэргийлнэ.

Хязгаарлагдмал орон зайн хяналт: Экскаваторын шанага нь автомат удирдлагатай. Тухайн удирдлагын системийг шанаганы гадаргууд хүрэх хамгийн ойр цэгийг сонгон идэвхжүүлнэ. Экскаватор нь налуу гадаргууд үйл ажиллагаа явуулах үедээ эсрэг харж байрласан байлаа ч тооцолсон гадаргууг гэмтээхгүй.