Улаанбаатар хот дахь Засвар үйлчилгээний төв нь үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагын дагуу Комацу болон бусад үйлдвэрлэгчийн хүнд даацын тоног төхөөрөмжийн бүх төрлийн эд ангийн сэргээн засварлалтыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.
Дизель хөдөлгүүр, хурдны хайрцгийн засвар

Дизель хөдөлгүүр, хурдны хайрцгийн засвар

Бид Комацу брэндийн дотоод шаталтат хөдөлгүүр болон хурдны хайрцгийн их засварыг өөрийн засвар үйлчилгээний төвд хийж гүйцэтгэдэг.

Засвараас гарсан хөдөлгүүрийг 75-1566кВа хүчээр ачаалал өгч туршилт хийх төхөөрөмжийн суурилалт.

Бүх төрлийн хурдны хайрцаг болон цахилгаан хөдөлгүүрийн ажиллагааны туршилтыг 1670Нм хүртэлх мушгих момент, 3200 хүртэлх эргэлтийн хурдаар хийх төхөөрөмжийн суурилуулалтыг тус бүр хийгээд байна.
Гидравлик цилиндрийн засвар

Гидравлик цилиндрийн засвар

Гидравлик цилиндрийн засварын хэсэг нь Комацугийн болон бусад үйлдвэрлэгчийн уул уурхайн хүнд даацын тоног төхөөрөмжийн гидравлик цилиндрийг сэргээн засварладаг.
Цахилгаан эд ангийн сэргээн засварлалт

Цахилгаан эд ангийн сэргээн засварлалт

Комацу болон бусад үйлдвэрлэгчийн генератор, цахилгаан хөдөлгүүрүүдийг сэргээн засварладаг. Цахилгаан эд ангийн сэргээн засварлалт дараах процессын дагуу хийгддэг. Үүнд:

  • Тогтмол ба хувьсах гүйдлийн цахилгаан хөдөлгүүр, генераторын төлөвлөгөөт засвар болон дахин ороох (эдгээрт бүтэн задаргаа, механик гэмтлийн засвар, угсралт гэх мэт)
  • Цахилгааны ороомгуудыг битүүмжит даралтаар нэвчүүлэх
  • Цахилгаан хөтлөгч моторын сэргээн засварлалт
  • Дэлгэрэнгүй үзлэг оношилгоо, тайлан
  • Үйлдвэрлэгчийн шинэчлэлт болон өөрчлөлт дээр тулгуурласан сэргээн засварлалт
  • Цахилгааны статик тест
Битүүмжит даралтаар нэвчүүлэх төхөөрөмж

Битүүмжит даралтаар нэвчүүлэх төхөөрөмж

Битүүмжит даралтаар нэвчүүлэх (VPI) процесс нь өндөр даралт ашиглан тусгаарлагч лакийг тоног төхөөрөмжид 600кПа хүртэлх даралтаар нэвчүүлэх зориулалтын тоног төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь өндөр хүчдэлийн цахилгаан ороомгийн тусгаарлалтыг сайжруулахад нэн тохиромжтой. Уламжлалт лаканд дүрэх, дээрээс нь асгах, түүнийгээ зууханд хатаах аргатай харьцуулахад өндөр үр бүтээлтэй, нарийн автомат ажиллагаатай, Монгол улсад ашиглаж буй цорын ганц дэвшилтэт технологи юм.
 
VPI-ын давуу талууд
Вакум ашиглах нь эд ангийг илүү бат бөх болгох төдийгүй дараах зүйлээс хамгаална. Эдгээрт:
  • Гүйдлийн алдагдал
  • Хагарал (Тусгаарлалт алдагдах)
  • Зэврэлт
  • Чийгшилт
Энэхүү сүүлийн үеийн технологиор бүтээгдсэн системийг суурилуулснаар эдийн засаг болоод цаг хугацааг хэмнэх болно.
Тэнцвэржүүлэгч машин

Тэнцвэржүүлэгч машин

Цахилгаан эд ангийн засварын хэсэг нь тэнцвэржүүлэх машинаар тоноглогдсон бөгөөд ихэвчлэн том, дунд цахилгаан хөдөлгүүрийн ротор, бүх төрлийн эргэлдэгч тоног төхөөрөмжийн гол дээр баланс хийж засварладаг. Энэ машин нь өөр дээрээ олон төрлийн эргэлтийн хурдны горим болон тухайн эд анги бүрд тохирсон суурьтай тул ажлын гүйцэтгэлийн чанар, нарийвчлалыг ханган ажиллаж байна.

Бүтээгдэхүүний тодорхойлолт:
  • Найдвартай, нарийвчлал өндөртэй мэдрэгчүүдээр тоноглогдсон
  • Байнгын тохиргоо нь өндөр нарийвчлалыг хангана
  • Универсал холбогч нь ямар ч түвшинд хүчийг тасралтгүй дамжуулна
  • Том оврын роторын баланс хийхэд тохиромжтой
  • Цахилгаан удирдлагат тэнцвэржүүлэлтийн систем
Ашиглагдах хүрээ:
  • Уурын турбины мотор
  • Сэнсний мотор
  • Олон шатлалт насос
  • Цахилгаан хөдөлгүүрийн ротор