Эс Эм Эс Экьюпмент Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

September 13, 2024
Print Page


“Трансвест Монголиа” компаниа, хамт олноо 15 жилийн өндөрлөгөөс эргэн харахад богино хугацаанд бидний бүтээсэн өсөлт, үр дүн үнэхээр гайхалтай. Уул уурхайн шинэхэн төслөөс гараагаа эхэлсэн компани маань хүнд даацын  машин, тоног төхөөрөмжийн улсдаа тэргүүлэгч болтлоо өсөн дэвжиж, тасралтгүй хөгжиж байна.
Түүхийн хуудсыг сөхөн дурсахад, “Трансвест Монголиа” компани маань дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг болох “Оюу Толгой” (ОТ) компанитай томоохон гэрээ байгуулах тендерт оролцох зорилготойгоор тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээний салбарт гараагаа эхэлж байлаа. Нэг хүний бүрэлдэхүүнтэй эхлүүлсэн төсөл, ажил маань “Эс Эм Эс Экьюпмент,” “Сумитомо”, “Комацу” компаниудын дэмжлэгтэйгээр өдгөө 300 гаруй ажилтантай болон өргөжин тэлснийг харахад гайхамшигтай байна. Бид Оюу Толгойн уурхайд үйлчилгээ үзүүлэхээс гадна Монгол Улсын уул уурхайн томоохон төслүүдийн ихэнхтэй нь хамтран ажилладаг боллоо. “Комацу”-ын хамгийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашигладаг учраас 80 гаруй хамтрагчид маань Та бидэнд итгэл үзүүлэн хамтран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.

“Трансвест Монголиа” компанийн өдийг хүртэлх амжилт, ирээдүйн зорилгыг хүсэл эрмэлзэл дүүрэн, тууштай хамт олонгүйгээр төсөөлөх аргагүй. Манай хамт олон өдөр бүр шилдэг соёлыг бий болгож, харилцагч, үйлчлүүлэгчдээ онцгой үйлчилгээ үзүүлж, бизнесээ өргөжүүлэхийн төлөө ажилладагт нь туйлын ихээр бахархаж байна.

Говийн элсэн цөлд тоног төхөөрөмжийн борлуулалтын үйл ажиллагаа эрхэлж, өдийг хүртэл хөгжүүлсэн нь чамлахааргүй том амжилт билээ. Дэд бүтэц бараг хөгжөөгүй цөөхөн мэргэшсэн ажилтнуудтай, соёлын ялгаа, хэлний бэрхшээл зэрэгтэй тулгарч байсан боловч,Трансвестийн баг, хамт олон  хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөс эхлээд дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр, технологи, харилцагчийн үйлчилгээг тэргүүн эгнээнд тавьдаг ажлын байрны соёлыг бий болгож чадсан. Түүнчлэн бид Монгол Улсын хэмжээнд эдийн засаг, байгаль орчин, нийгмийн хөгжлийг дэмжсэн Байгууллагын нийгмийн хариуцлагын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийгэмд манлайлагч аж ахуйн нэгж болон хөгжиж байна.


Бид сүүлийн хоёр жил дараалан "Great Place to Work®" (Ажиллахад таатай байгууллага)-аар шалгарч, сүүлийн есөн жил дараалан Монголын ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарсан нь гайхах зүйл биш юм.
Бизнесийн амжилтаас гадна Монгол дахь ажлын байрны аюулгүй байдлын соёлын томоохон өөрчлөлтийг бий болгохын тулд манай багийн хийж буй ажлаар онцгойлон бахархаж байна.

Дотоод хүчин зүйлийн хувьд, Аюулгүй байдал нь манай байгууллагыг удирдан чиглүүлдэг гол үнэт зүйл байх болно. Гадаад хүчин зүйлийн хувьд, манай компани ажлын талбайн аюулгүй байдлын талаарх олон жилийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн төлөө Засгийн газар, төрийн байгууллагууд, харилцагч компаниуд тэдний ажилтнуудтай хамтран ажиллаж байна. Энэхүү манлайллын үр өгөөж нь манай салбарын хэмжээнд болон түүнээс чинагш цуурайтаж байна.

Өнгөрсөн 15 жил бол зөвхөн эхлэл. Энэ богино хугацаанд хийсэн бүтээн байгуулалт-жижиг ялалтаас эхлээд улс орны хэмжээнд бизнес эрхлэхэд гаргасан томоохон өөрчлөлтүүд, ололт амжилтыг-тэмдэглэх нь зүйтэй. Бидний өнөөдрийн амжилт гайхалтай сэтгэл хөдөлгөм ирээдүйн суурийг тавьсан.

Дараагийн 15 жил бидэнд юу авчрахыг миний бие тэсэн ядан хүлээж байна.
Робин Херд
Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал
Эс Эм Эс Экьюпмент

Other News