Хүний Нөөц, Бизнес Үйлчилгээ хариуцсан захирал Т.Алтанзул: Ажилтнуудаа урт хугацаанд, бүтээмж өндөртэй ажиллуулах бодлогыг бид амжилттай хэрэгжүүлж байна.

September 11, 2024
Print Page

Монгол төдийгүй дэлхий дахинаа компаниудад тулгараад байгаа, зөв зүйтэй гаргалгаа шийдлийг олж, түүгээрээ өөрсдийн өнгө төрх, ялгарлыг бий болгох чухал сэдвүүдийн нэг бол яахын аргагүй хүний нөөцийн асуудал болоод байгаа нь үнэн. Тиймдээ ч Трансвестчүүд хүний нөөцийн бодлогын нэн тэргүүний стратегиа байгууллагын гол үнэ цэнэ болох ажилтнууд руугаа чиглүүлж, тэднийг урт хугацаанд тогтвортой, сэтгэл ханамжтай, бүтээмж өндөртэй ажиллуулах орчин нөхцлийг бүрдүүлэхийг гол түлхүүрээ болгож байгааг харж болно. Энэ зорилгынхоо хүрээнд менежментийн баг нь байгууллагынхаа соёл, онцлогоо олон улсад төдийгүй дотооддоо амжилттай хэрэгжүүлж буй тэргүүн туршлагуудтай хослуулан хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч, байгууллагын өөрсдийн гэсэн соёл, өнгө төрхөө улам тодотгож, ажилтнуудтайгаа хамт тасралтгүй хөгжсөөр байгаа нь сайшаалтай.

Ажилтнуудын сэтгэлд нийцсэн байгууллагын соёлыг нэвтрүүлж, хэвшүүлэх нь чухал гэдгийг хаа хаанаа ойлгодог болсон байна. Зөвхөн цалин хөлс өгөөд ажлаар шахаад байх биш аль болох эерэг нээлттэй харилцааг хамт олны дунд бүрдүүлж, ажилтнуудынхаа үнэ цэнийг тодотгох, түүнийг дэмжих чухал юм. Ажилтнаа татах байгууллагын соёл энэ бүхэнд чухал нөлөөтэй. Тэдэнд итгэл, урам зориг өгч, мэдлэг ур чадварыг нь тасралтгүй хөгжүүлэн, гэр бүлд нь анхаарал тавих, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж, нөхцлийг бүрдүүлэх гээд эерэг үр дүн өгөх олон арга хэмжээг компанийн зүгээс хэрэгжүүлдэг юм байна.

Сүүлийн жилүүдэд ажилтнуудынхаа сургалт, хөгжилд байгууллагын зүгээс онцгой анхаарч, 15 жилийн ойгоо тохиолдуулан Монголд анх удаа, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар  “Техникийн Институт”-ийг байгуулж буй явдлыг онцлохгүй байхын аргагүй. 15 жилийн хугацаанд хийж бүтээсэн Трансвестийн соёлын гол түлхүүр бол яахын аргагүй тэдний үнэ цэнэтэй ажилтнууд нь  бөгөөд ирэх жилүүддээ энэ ололт амжилтуудаа бататган, улам урагшилж түүчээлж ажиллана гэдэгтээ компанийн Удирдлагын баг нь итгэл төгс, зорилго нэгтэй ажиллаж байна.

Other News