Сумитомо Корпорацийн Захирал, Барилга угсралт, Уул уурхайн системийн Стратегийн Бизнесийн Нэгжийн Ерөнхий Менежер - Кэничи (Кэвин) Хиуга Мэндчилгээ

September 13, 2024

Танай хамт олонд 15 жилийн ойн мэнд хүргэе! Энэхүү чухал бизнесийг хөгжүүлэхэд тусалж дэмжин хамтран ажилласан Трансвест Монголиа ХХК, SMS Equipment, Комацу болон бусад бүх оролцогч талуудад чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийг хүсч байна.
15 жилийн өмнө бидний аялал маш их сорилттой нүүр тулсан бяцхан багаас эхэлсэн билээ. Харин өнөөдөр маш их боломж бүхий нэр хүндтэй хамт олон болсон байгааг хараад бахархаж байна. Ганцхан төслөөс бизнесээ эхэлж байсан ТМ маань аажим аажмаар ахин дэвшиж хийж зах зээлд нэр хүндтэй, итгэл даасан хамт олон болжээ. Өнөөдөр ТМ нь Комацүгийн бүтээгдэхүүн, ТМ-н үйлчилгээний чанарт итгэл тавьсан олон тооны харилцагчдын итгэлийг хүлээн үйлчилгээ үзүүлж байна. Энэ бүгдийг нэг өдөр бүтээх боломжгүй. Энэ нь 15 жилийн нөр их хичээл зүтгэлийн үр дүн юм.
Харилцагчдад дэмжлэг үзүүлэх өөр олон боломжууд цаашид гарч ирсээр байна. Сургалтын шинэ төв нээгдсэнээр ТМ-н чанартай үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлэн чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх боломжтой болно. Энэхүү чухал хөрөнгө оруулалтаар дамжуулан ТМ нь Монгол харилцагчдын итгэлийг хүлээж амжилттай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

Манай Сүмитомо Корпораци нь 1992 онд Улаанбаатар хотод анхны салбараа нээн 1995-1998 онуудад Мобиком Корпорацид хөрөнгө оруулалт хийх зэргээр 30 гаруй жил Монголд үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдөр ТМ компаниар дамжуулан Монгол улсын уул уурхайн гол салбарт чухал хувь нэмэр оруулан бат бөх, чинээлэг нийгмийг бүтээх зорилготой ажиллаж байна.
Энэхүү сайхан аялалд бидэнтэй хамт байж энэхүү том амжилтыг хамт бүтээлцсэн ТМ болон удирдлага, ажилтан албан хаагч болон бүх оролцогч талуудад талархлаа дахин илэрхийлье. ТМ цаашид амжилтаа үргэлжүүлнэ гэдэгт миний бие баттай итгэлтэй байна.

Other News