Уурхайн талбайд ажилчдын эрүүл мэнд, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хамгаалах нь тухайн уурхайн хамгийн том зорилт байдаг
Уурхайн талбайн ослоос сэргийлэхэд операторуудын оролцоо болон эрсдийг бууруулах технологийн шийдэл хоёрыг хослуулах нь хамгийн үр дүнтэй аргачлал байдаг. Мөргөлтөөс сэргийлэх технологи нь тухайн уурхайн талбай дах болзошгүй эрсдлийг тооцоолон цаг алдалгүй сэрэмжлүүлэх чадвартай байх ёстой.
SICK Ltd нь манай Трансвест компанийн бизнесийн шинэ түнш байгууллага бөгөөд барилгын болон уул уурхайн бүх тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бидний хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна. Бидний голчлон анхаарах тоног төхөөрөмжүүдэд Экскаватор, Автосамосвал болон Дугуйт ачигчийн мөргөлтөөс хамгаалах системүүд багтаж байна.